Швейцарын цанын баазад гал гарсны улмаас олон хүн амиа алджээ

A- A A+

БЕРН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /DW/. Швейцарын баруун өмнөд нутагт орших Кран-Монтана цанын баазын Le Constellation гэдэг бааранд пүрэв гарагт шилжих шөнө гал гарсан байна. 1:30 цагийн үед баарны хонгилд утаа дэгдэж эхэлснээ төдөлгүй гал богино хугацаанд газар авчээ.

Эхлээд хэвлэлүүдэд дэлбэрэлт болсон тухай мэдээлснийг цагдаагийн газар үгүйсгэлээ.

Орон нутгийн цагдаагийн газрын эх сурвалжаас эш татан Ройтерс агентлагийн мэдээлснээр, гал түймэрт өртөн 40 орчим хүн амиа алдаж, 100 орчим хүн түлэгдэж бэртжээ. Олон хүн хүндээр түлэгдсэн бол цогцос нь маш ихээр түлэгдсэн зарим хүний хэн болохыг нь таних боломжгүй байна.  

Эмгэнэлт явдал болох үед бааранд 100 орчим хүн байжээ. Галд өртсөн хүмүүсийг тээвэрлэхээр 10 нисдэг тэрэг, түргэн тусламжийн 40 машин ажиллаж байгаа бөгөөд аврах ажиллагаанд 150 гаруй эмч нар, аврагчид оролцож байгаа тухай Швейцарын албаны хүмүүс мэдээллээ. Ойролцоох Вале муж улсын /кантон/ эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг галд нэрвэгдсэн хүмүүсээр дүүрэн байна.

Урьдчилсан мэдээллээр, пиротехникийн хэрэгслийг /салют/ буудуулах үед гал дэгдсэн бололтой, гэхдээ эцсийн дүгнэлтийг хийхэд эрт байна гэж Вале кантоны Ерөнхий прокурор Беатрис Пиллуд мэдэгдээд, үүнийг террорист халдлага хэмээн үзэх үндэслэл алга гэв. Баарны гэрэл зургийг харвал, дотор заслыг нь голдуу модоор хийсэн байна.

Швейцарын Ерөнхийлөгч Ги Пармелин шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх гэж байснаа цуцалж, хэргийн газарт яаравчлан очжээ. “Баяр хөөр авчрах ёстой тэр мөч эмгэнэлт явдал болон хувирсан нь улс орныг бүхэлд нь болон хилийн чанад дахь хүмүүсийг цочроолоо” хэмээн тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.  

Эх сурвалж: montsame.mn

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хот доторх эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа

Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гадаад ангилал, баталгаажуулалтад хамрагдахын тулд үндэсний хэмжээний зохицуулалт, байгууллалтын бүтэц, сургалт, дадлага, логистик, стандарт ажиллагааны журам болон өөрийн үнэлгээний үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай юм. 

Эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чаныг хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

Тус хуралд Азийн улс орнуудын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж байна.