Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний газар, хэлтэс, анги, салбаруудыг нэрлэж байна.
”Тэргүүний газар”-аар хурандаа Д.Бат-Эрдэнэ даргатай Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, хурандаа Д.Гантулга захирагчтай 09 дүгээр анги,



”Тэргүүний бүсийн төв”-өөр хурандаа М.Адъяабаатар даргатай Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,

”Тэргүүний хэлтэс”-ээр дэд хурандаа Э.Энхбаяр даргатай Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс,

”Тэргүүний анги”-аар хошууч А.Зориг захирагчтай Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, “Тэргүүний салбар”-аар ахмад Б.Түвшинбаяр даргатай Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нислэгийн алба,


”Тэргүүний салаа”-аар ахлах дэслэгч С.Билгүүн захирагчтай НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн II салаа, ахмад Э.Баттөмөр захирагчтай Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн III салаа,

”Тэргүүний бүлэг”-ээр дэслэгч Б.Отгонтөгс даргатай нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 1 бүлэг, дэслэгч Б.Бямбасүрэн даргатай Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын Нисэх төхөөрөмжийн бүлэг тус тус шалгарлаа.




2025/12/26
Шинэ мэдээТа, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.
2025/12/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/12/26
Шинэ мэдээЕсдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.