Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас 2025 оны тайлангийн хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний  талаар танилцуулга хийлээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг оролцож, алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Тухайлбал,  Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 5171 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 4425 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 460 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Ой, хээрийн гал түймрийн тохиолдол хоёр дахин, обьектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар өссөн дүнтэй байгаа ч гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч 35-70 хоног ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэлээ.

 Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 3 давхар, 1,400 м.кв шинэ барилгыг 2.0 сая ам.долларын өртөгөөр барьж ашиглалтад оруулснаар шуурхай удирдлага, зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүллээ.

Мөн тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах аврах 86 дугаар анги, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь Эрэн хайх аврах бүлгийн барилгыг байнгын ашиглалтад оруулж, Завхан аймгийн Отгон сум дахь Эрэн хайх аврах бүлгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Түүнчлэн гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг улсын хэмжээнд нийт 7506 удаа зохион байгуулж, 338,421 хүнийг хамруулсан нь өмнөх онтой харьцуулахад сургалтын тоо 21 хувиар, сургалтад хамрагдсан хүний тоо 53.5 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд 2025 онд улсын төсвөөс техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас хэрэглэл худалдан авахад  23.9 тэрбум төгрөгийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллалаа. Мөн ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор нийт 11.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьд хүрээд байна.

Байгууллагын холбооны нөхөн хангалт 48 хувьд хүрч, гамшгийн үед мэдээлэл дамжуулах чадавх нэмэгдсэн бол нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүд тоон радио холбооны сүлжээнд холбогдсоноор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нэгдсэн тоон холбооны дэд бүтэц бий болж, дуудлагын мэдээлэл солилцоог түргэн шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд 100 сая ам.долларын өртөг бүхий “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2026-2031 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 32 сая ам.долларын санхүүжилтээр “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлснээр 7 бүсийн төв, 14 аймгийн Онцгой байдлын газарт Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулах, гамшгийн дуудлага хүлээн авах, зохицуулах системийг нэвтрүүлэх, мөн үүрэн холбоо, мэдээллийн хэрэгслээр бүх төрлийн гамшгийн зарлан мэдээлэл дамжуулахдэд бүтцийг бүрдүүлж дуут дохиоллын цамхагийн системийг өргөтгөх юм. Ингэснээр гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн чадавх дээшилж, бэлэн байдлыг 46 хувиас 100 хувь хүртэл нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.