Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа

A- A A+

Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, Зам, тээврийн яамны харьяа Монгол Улсын Далайн  захиргааны дарга М.Өлзий нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналт, зохицуулалтыг сайжруулах, болзошгүй усны ослоос хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хор хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллана.

Мөн усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэх, болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Та, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.