Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон зарлаж, хяналтын хуудас цэсийг шинээр үүсгэн http://quiz.belenbai.mn/ сайтад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд, иргэнд зориулсан гамшгаас хамгаалах мэдлэг олгох асуумжийг боловсруулсан.
Энэхүү асуумжийг 2025 онд 20898 байгууллага, 35916 өрх, 135779 иргэн хандаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, өөрийн ажиллаж байгаа газар, амьдарч байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
Тус арга хэмжээг хэрэгжүүлэхэд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар хамгийн олон хүнийг хамруулсан үзүүлэлтээр тэргүүлсэн бол Орхон, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрууд удааллаа.
Аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад нэн тэргүүнд шаардлагатай зүйлс, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар анхан шатны мэдлэгтэй болсон иргэн танд талархал илэрхийлье.
.jpg)
2025/12/25
Шинэ мэдээТа, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.
2025/12/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/12/25
Шинэ мэдээЕсдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.