Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай боллоо.

Тус барилга нь орчин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, төмөр металл фасадтай, 1100 гаруй ам.метр талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтой гэдгээрээ онцлог юм.

Ингэснээр алба хаагчдын ажиллах орчин, техник хэрэгслийн хадгалалт, бэлэн байдлыг сайжруулж, хил орчмын бүсэд тохиолддог гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь хөрш зэргэлдээ Баян овоо, Манлай сумдын 50 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажилладаг юм.
.jpg)
2025/12/24
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/12/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/12/24
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.