Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна

A- A A+

  Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 79 хувьд цастай байна. Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэд 20 см-ээс дээш.

 Увсын Өндөрхангай, Сагил, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Их-Уул, Алдархаан, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Гурванбулаг, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Сант, Баянгол, Сэлэнгийн Хушаат, Цагааннуур, Сант, Сайхан, Алтанбулаг, Орхон, Сүхбаатар, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Баянгол, Дархан-Уулын Орхон, Төвийн Угтаалцайдам, Заамар, Цээл, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Өндөрхангай, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Батсүмбэр, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэнд 11-20 см, бусад нутгаар 10 см-ээс бага цастай байна. Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна. 

Цасны нягт Увсын Өндөрхангай, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Рашаант, Гурванбулаг, Хангал, Өвөрхангайн Баян-Өндөр, Өлзийт, Хайрхандулаан, Гучин-Ус, Сант, Баянгол, Есөнзүйл, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Зуунмод, Угтаалцайдам, Эрдэнэсант, Дундговийн Адаацаг, Сайхан-Овоод 0.25 г/см3-ээс их, төв болон баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр 0.20-0.24 г/см3 байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байна.

Болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.