Саудын Арабад цас оржээ

A- A A+

ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.

Цаг уурын эрс өөрчлөлтөөс үүдэн цас орсон нь тус улсын иргэд, жуулчдад тун сонин бэлэг байлаа. Табук, Хаиль хотуудын ойролцоох уулархаг бүс нутагт, тухайлбал Жэбаль-эль-Лауз уулын орчмын өргөн уудам нутагт цасан бүрхүүл үүсчээ. Иргэд, жуулчид ховорхон боломжийг ашиглан цана чаргаар гулгаж байгааг харуулсан дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээнүүдээр өргөн тархсан байна. Нийслэл Эр-Рияд хотод дунд сургуулийн хичээлийг зайнаас явуулж байгаа ажээ.

Саудын Арабын Үндэсний цаг уурын төвөөс “циклон шуурганы улмаас агаарын хэм эрс доошилж, цас орж магадгүй” гэдгийг өмнө нь анхааруулж байсан юм.

Сануулан дурдахад, энэ оны 3 дугаар сард хаврын дулаан цагаар Туркийн Анталья хотын ойролцоох Алажабел даваанд 30 см зузаан цас орж, багагүй хүндрэл учруулж байсан билээ.

Эх сурвалж: montsame.mn 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

"ОХУ-д суралцагч Монгол оюутан залуусын волейболын аварга шалгаруулах тэмцээн"-д дэд байр эзэллээ

"ОХУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУСЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-Д ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа