Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй харилцах төв, ДХИС-Сонсогч, оюутны холбоо хамтран “ДХИС-ийн нэг өдөр” рийлийн уралдааныг зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд 20 орчим бүтээл ирүүлснээс уран сэтгэмж, бүтээлч чадвараараа бусдыгаа манлайлан “Тэргүүн байр”-ыг Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Т.Сүлдбаяр ахлагчтай баг хамт олон эзэллээ.
Шилдгээр шалгарсан оролцогчдод Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд шагнал гардуулж, баяр хүргэлээ. Амжилт гэдэг бол аз биш, харин санаачилга, хичээл зүтгэл, хөдөлмөрийн нийлбэр билээ. Богино видео бичлэгийн уралдаанд идэвх зүтгэл гарган оролцсон сонсогч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.

2025/12/22
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/12/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/12/22
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.