Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 1 суманд 4 мм, Ховд аймгийн 1 суманд 5 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 1 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж  6-11 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17...-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан,бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, -5...-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 04:53 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 20х20 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр бүрэн, “Lexus RX450h” загварын суудлын автомашины урд талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 07:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Е-гийн 10х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн гал тогооны өрөө шатаж байсныг ажиллаж  унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Хожгорын булан” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 49 км-т, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ 12.16-наас 12.17-ны шилжих шөнө байшин шатсан тухай мэдээллийг 12.17-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан.

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:59 цагт ангиас гарч 3 км замыг туулан 16:04 цагт очиход иргэн У-гийн 4х6 метрийн хэмжээтэй 1х2 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөний хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 3 өрөө байрны 3х4 метрийн хэмжээтэй ариун цэврийн өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 22 хүн /том хүн 15, хүүхэд 7/-ийг аюулгүй газарт гаргасан.

Налайх дүүргийн 2 дугаар хороонд орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 21:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21:50 цагт ангиас гарч 1 км замыг туулан 21:52 цагт очиход орцны 2х3 метрийн хэмжээтэй зоорийн давхарт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг дахь автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 01:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн “Beiben North Benz ND4250” загварын автомашины хөдөлгүүр, болон бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаантолгой багт иргэн Д.Б /53 настай, эрэгтэй/ нь 12.15-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Б /53 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.17-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т “Хэрлэн” голын бургаснаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Тухайн иргэний гар болон хөл бага зэрэг хайрагдсан, биеийн байдал хэвийн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй

Цюрих хот дахь Швейцарын Технологийн хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор, дэлхийн агаарын хэм одоогийн хурдцаар Цельсийн 2.7 хэмээр нэмэгдвэл дэлхий дээрх 200 мянга гаруй мөсөн голоос тавны дөрөв нь  2100 он гэхэд устаж үгүй ​​болох төлөвтэй байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ