БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа “Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” сургалтад ОБЕГ-ын Холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, хошууч М.Отгонпүрэв тэргүүтэй алба хаагчид оролцлоо.

Бээжин хотын Гал түймэр унтраах, аврах академийн сургалтын баазад зохион байгуулагдаж буй тус сургалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилсэн юм.
Сургалтын хүрээнд алба хаагчид тус улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний төв, Газар хөдлөлтийн үед шуурхай эрэн хайх, аврах төвийн үйл ажиллагаатай танилцаж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судаллаа.





2025/12/17
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/12/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/12/17
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.