Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ . Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Хараа, Ерөө, Туул , Тэрэлж голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 17-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Harier” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 9х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн хашаанд хураалттай 15 тонн өвс байснаас 6 тонн өвс, 32м3 хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Задгай”-д үйлдвэрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8*50 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 2 давхрын 4х5 метрийн хэмжээтэй гал тогооны бэлдэцийн өрөө, 5х8 метрийн хэмжээтэй хоолны заал, 4х5 метрийн хэмжээтэй заал, 3х6 метрийн хэмжээтэй амрах өрөө 3. 5х8 метрийн хэмжээтэй хурлын заалны лампер тааз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 6х8 метрийн хэмжээтэй сэндвичин байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд өндөр хүчдэлийн цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 22:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 9х7 метрийн хэмжээтэй 2 давхар сендвичин байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 04:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Зүрх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 27 км-т, Тэлмэн сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, Нөмрөг сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ 12.16-ны өдрийн 06:39:56 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 06:48:12 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Идэр сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл бага мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 19:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн “Sai” загварын суудлын автомашин, иргэн Б-гийн “Prius-41” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Sai” загварын автомашины жолооч У /32 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж 20:06 цагт эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/12/16
Шинэ мэдээСэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
2025/12/16
Шинэ мэдээНийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна
2025/12/16
Шинэ мэдээСалхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.