Гамшгийн эрсдэлийг бууруулахад бүх түвшинд анхаарч ажиллах зөвлөмж гаргалаа

A- A A+

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаанаас нийслэл, орон нутгийн салбар зөвлөлийн түвшинд 2026-2027 онд бодлогын 31 арга хэмжээг хэрэгжүүлэхээр зөвлөмжийг гаргалаа.

Тус хуралдааныг хааж Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг хэлсэн үгэндээ “НҮБ-аас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Парисын хэлэлцээр” зэрэг хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж, Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж байна. “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан тооцооллоор дэлхийн улс орнуудын гамшгийн өмнө эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд зарцуулсан ам. доллар, гамшиг тохиолдсоны дараах хохирлын 15 ам. доллартай, зарим жилүүдэд 48 ам. доллартай тэнцэж байна. Монгол Улсын хувьд гамшгийн дараа зарцуулсан зардал нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардлаас даруй 14.5 дахин их байна. Тиймээс цаашид бид төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор гамшгийн эрсдэлийг бүх түвшинд бууруулж, нийслэл, орон нутгийн түвшинд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг бий болгож, бүх шатны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд:

Иргэд, олон нийтийн газар хөдлөлтөд өртөх байдлыг бууруулах, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх хүрээнд 2002 оноос өмнө баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг дуусгахад шаардагдах зардлыг шийдвэрлүүлэх;

Холбогдох хуульд заасны дагуу “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг зарцуулна” зэрэг заалтыг улс, орон нутгийн түвшинд бодитой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулах;

Гал түймэр унтраах, аврах сайн дурын хэсэг бүлгийн үйлчлэх хүрээг сум бүрт хүртээмжтэйгээр нэмэгдүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах, 2026-2027 онд стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангах;

Нэн чухал дэд бүтцийн гамшгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэдээлэлд суурилан барилга, дэд бүтцийн холбогдох стандарт, нормыг үе шаттай шинэчлэх, салбарын нэн чухал дэд бүтэц, барилга байгууламжийг тодорхойлж, гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед аюулгүй ажиллагааг хангах тооцоо судалгаа боловсруулах;

Иргэд, олон нийтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, чадвар, дадал хэвшлийг нэмэгдүүлэх зорилгоор бүх аймаг, дүүргийн хэмжээнд “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийг үе шаттайгаар барьж байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмж болголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.