Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -14...-19 градус, Хэнтийн уулархаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5..-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Гал түймэр:

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшингийн дээвэр хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 07:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 9х12 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй өрөө, 1х1 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 23:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 20х18 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 4х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 01:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 04:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 давхар орон сууцны 2 дугаар давхарт иргэн Б-гийн 20 м.кв байрны том өрөөнд гал гарч байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 30 иргэн /26 том хүн, 4 хүүхэд/-ийг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулахад бүх түвшинд анхаарч ажиллах зөвлөмж гаргалаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаанаас нийслэл, орон нутгийн салбар зөвлөлийн түвшинд 2026-2027 онд бодлогын 31 арга хэмжээг хэрэгжүүлэхээр зөвлөмжийг гаргалаа.