Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

A- A A+

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон Үндэсний зөвлөлийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн орон нутгийн салбар зөвлөлийн дарга, гишүүд танхимаар болон цахимаар оролцож байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг дан ганц нэг салбарт нөлөөлөх байдлаар авч үздэг байсан үе өнгөрч, дэлхий нийтэд системийн хэмжээнд авч үзэж байна. Тухайлбал, аливаа гамшгийн эрсдэлийг улс орны эдийн засаг, нийгэм, аж үйлдвэр, худалдаа, байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, соёл, боловсрол, амьжиргаа зэрэг бүхий л салбарт нөлөөлөх байдлаар нь авч үзэж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлдэг болж байна. Ийнхүү эртнээс авч чадсан эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг ам. доллар гамшгийн дараах хохирлын 15 ам. доллартай тэнцэж байна. Өнгөрсөн наймдугаар сард миний бие ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, алба хаагч нарын санал бодлыг нь сонсож, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмэгдүүлсэн. Ирэх жилийн улсын төсөвт батлуулсан ажлууд, Монгол Улсын Засгийн газа, БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, арга хэмжээнүүд, Азийн хөгжлийн банкны зээлийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүд зэргийг хэрэгжүүлснээр Онцгой байдлын албаны хөрөнгө оруулалт, хангалтыг шинэ шатанд хүргэнэ гэж зорьж байна” гэлээ.

Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлөөс 2025 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030” хөтөлбөрийг 2025-2030 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл”, “Нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн үйл ажиллагааны ололт, тулгамдаж буй сорилт” сэдвээр мэдээлэл танилцуулж, үндсэн 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2026-2027 онд хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.