Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

A- A A+

Алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, гамшгийн үед алба хаагчдад үзүүлэх сэтгэл зүйн тусламжийг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. 

Санамж бичигт ОБЕГ-ын  тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг нар гарын үсэг зурсан юм.

 

Хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчдад сэтгэцийн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, гамшиг, ослын үед алба хаагч болон нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн тусламжийг хамтран үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын сэтгэл зүйч нарыг сургаж, мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

Мөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр журам, заавар, удирдамж гарын авлагыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх, ажлын хамтарсан сургалт семинар, дадлага сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.