Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

A- A A+

БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сургалтыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Гоцурвэ нар оролцож, үг хэллээ.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 9 дэх буюу “эдийн засгийн хөгжил, хүний сайн сайхан аж байдлыг дэмжих чанартай, найдвартай, тогтвортой, тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх” зорилго, “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сэндайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн “гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулж 2030 он гэхэд гамшгийн улмаас нэн чухал дэд бүтэц, суурь үйлчилгээнд учрах хохирлыг бодитой бууруулах” гэсэн IV зорилтыг бүрэн дүүрэн дэмжиж “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хотын нэн чухал дэд бүтцийг хүчитгэх, өргөтгөх, дахин барих, тогтвортой ажиллагааг нь хангах замаар нийслэл болон хүн ам ихээр төвлөрсөн хот, суурин газруудад гамшигт тэсвэртэй дэд бүтэц бий болгох” зорилгыг дэвшүүлсэн. Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах нь төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэгд тооцогдож, энэ асуудлаар дээд түвшний манлайлал үзүүлж, ихээхэн анхаарал хандуулж ирсэн. Үүний нэг тод илрэл нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд зохион байгуулсан “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллагааны дээд хэмжээний уулзалт”-ын үеэр БНЭУ-ын санаачилгаар байгуулагдсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвсэл”-ийн анхны үүсгэн байгуулагч гишүүн орны нэг нь Монгол Улс болсон билээ.  Энэхүү сургалт нь нэн чухал дэд бүтцийн салбарын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох, дэд бүтцийн салбарт чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэх зорилгоо амжилттай биелүүлж, хамтын ажиллагааны олон боломжийг бий болгоно гэдэгт итгэж байна” гэлээ.

 Сургалтад ОБЕГ, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Стандарт хэмжилзүйн газар, Барилга хөгжлийн төв, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Геодези усны барилга, байгууламжийн газар, ШУТИС, Монголын барилгын инженерүүдийн холбоо, БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Азийн хөгжлийн банкны нийт 20 гаруй холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. 

Энэ үеэр гамшигт тэсвэртэй дэд бүтцийг ойлгох нь, дэд бүтцийн тэсвэртэй байдал ба тэсвэртэй байдлын үр ашиг, Монгол Улсын гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт, гамшигт тэсвэртэй дэд бүцийг дэмжих хөтөлбөр, санаачлагууд сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, бүлгийн дадлагаар харилцан туршлага судаллаа.  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.