Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 4-9 м/с, -14...-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 4 дүгээр хороо автомашины тэвшин дээрх хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Shacman SX3385JR36C” загварын өөрөө буулгагч ачааны автомашины тэвшин дээр хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Хулд сум Шувуутай баг өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын газрын Хулд сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 15х20 метрийн хэмжээтэй агуулахад 4.5 тн өвснөөс 0.7 тн орчим өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо утаа гарч  байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 06:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Я-ийн 2 өрөө байрны гал тогооны өрөөнд эд зүйлс, тагт шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 35 хүн /том хүн 25, хүүхэд 10/ -ийг аюулгүй газарт гаргасан.          

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 8 дугаар баг “Баян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км/ 11.26-ны өдрийн 11:00 цагийн орчимд “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын автомашин “Баян” нуурт живсэн. Автомашиныг татан гаргуулах тухай иргэн Л-н хүсэлтийг 12.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг иргэн  Л-ийн  "Тоёота ландкруйзер прадо" загварын суудлын автомашиныг татан гаргах ажиллагааг 12.09-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 16:00 цагт “Баян” нуурын хойд эргээс 85 метр зайнаас, 5 метрийн гүнээс гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

М.Ариунтунгалаг: Онцгой албаны алба хаагч гэдгээрээ омогшиж, бахархдаг

nematimes булан ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах, сургалтын газрын гамшгаас хамгаалах сургалт, дадлага хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Мягмарын Ариунтунгалагийг онцолж байна.

Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сургалтыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ