Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Шадар сайд Х.Ганхуяг хоёр улсын хил орчмын бүс нутагт гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх болон ой, хээрийн түймрийн үед хамтарсан хариу арга хэмжээг сайжруулах шаардлагатайг онцлоод энэ чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд хэлэлцсэн юм.

Элчин сайд А.Н.Евсиков ОХУ-аас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг онцлоод Монгол Улс нөөцийн сав барих ажлаа шуурхай шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг хэлсэн юм. Энэ асуудал дээр Шадар сайд Х.Ганхуяг 200 мянган тонн багтаамжтай түлшний нөөцийн сав барих төсвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа шийдвэрлүүлсэн талаар мэдээллээ.

Мөн баруун бүсийн аймгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан улаан буудайн нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг Шадар сайд Х.Ганхуяг онцолсон юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байна.

Болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.