Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

A- A A+

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Онцгой байдлын байгууллага нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний Монгол Улсын төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги зэрэг баримт бичгүүдийг мөрдлөг болгон, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн  29 гадаад улс орны ижил төстэй, чиг үүрэгтэй төрийн байгууллага, 34 олон улсын болон төрийн бус байгууллагатай хоёр талт болон олон талт хамтын ажиллагаатай. НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Азийн гамшгийн аюулыг бууруулах төв, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын галын байгууллагын дарга нарын Азийн холбоо, Япон, Солонгос, Туркийн хамтын ажиллагааны байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын болон төрийн бус байгууллагатай гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 11 дүгээр сарын 30-ны байдлаар  4974 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 4272 хүний амь нас, 423 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг энэ үеэр ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаатай мөн танилцлаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.