Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо

A- A A+

ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж нар БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын Корсик арал дахь Агаарын баазын дарга Фабрис Маае, инженеринг төлөвлөлт хариуцсан ахлах ажилтан Энзо Инандес нарыг хүлээн авч уулзлаа.

Тус төлөөлөгчид БНФУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа "Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл"-ийн хэрэгжилт, үр дүн, сургалтын чанарт хяналт тавихаар Монгол Улсад ажиллаж байна.

Уулзалтаар төслийн хүрээнд бэлтгэгдэж байгаа нисгэгч, инженер техникийн ажилтнуудын ур чадвар мэргэжлийн түвшинд хүрсэнийг онцлоод цаашид хамтын ажиллагааны хүрээнд нисгэгч, инженер-техникийн ажилтнуудыг Франц Улсад сургах, дадлагажуулах талаар санал солилцлоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.