Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ

A- A A+

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад гишүүнээр элсүүлэх тогтоолын төслийг өргөн барьж, Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ.

Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтийг зохих журмын дагуу уламжлахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, Монгол Улсыг Азийн гамшгийн бэлэн байдлын төвийг удирдах зөвлөлд төлөөлж ажиллахыг Шадар сайд Х.Ганхуягт даалгасан юм. 

​ 40 гаруй жилийн түүхтэй тус төвд гишүүнээр элссэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бүс нутгийн бодлогод тусгах, энэ чиглэлээр бүс нутгийн шийдвэр гаргах үйл явцад оролцох, техникийн туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө, сургалт, төсөл хөтөлбөр, мэдээлэл солилцох платформд хамрагдах боломж бүрдэнэ.

Мөн уур амьсгалын ногоон сангийн болон бусад олон талт хөрөнгө оруулалтыг татах, олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, газар зүй, цаг уурын онцлог, гамшгийн нөхцөл, авсан сургамж, туршлагыг бүс нутгийн мэдлэг, мэдээллийн санд оруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулах зэрэг өргөн боломжууд бий болох юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Та, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.