Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн 2 суманд 0.1-0.2 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор нуурын нөлөөгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эхээр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай, -10...-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 05-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчддыг очиход иргэн Г-гийн 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт ачааны автомашинд ачсан шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Маяти” загварын ачааны автомашинд ачсан 2.5 тонн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бүргэд багт барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 15:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход орон сууцны урд талд хураалттай байсан эко хавтан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчддыг очиход оршин иргэн А-гийн 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 19:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчддыг очиход иргэн О-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 02:14 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хар хорин сум дахь 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн “14 дүгээр зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 128 км-т, Баян сумаас зүүн урд зүгт 50 км-т, Багахангай дүүргээс зүүн урд зүгт 75 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “ND4257” загварын зүтгүүрийн чиргүүл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өвөрхангай аймгиийн Богд сумын Далан багийн “Дулаан богд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 12.03-ны өдрийн 08:10:59 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 08:18 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Богд сумын Засаг даргын орлогч, Далан багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн "Адуун чулуут" гэдэг газар /Багахангай дүүргээс хойд зүгт 30 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг дуудлагыг 12.03-ны өдрийн 17:28 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Ланд крузер-300” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 18:22 цагт татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/12/04
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.
2025/12/04
Шинэ мэдээМөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.
2025/12/04
Шинэ мэдээЭнэ хүрээнд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус яамны харьяа Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвд зохион байгуулсан “Олон улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.