“Шилдэг бүтээл 2025” уралдааны хоёр төрөлд тэргүүллээ

A- A A+

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ДХИС-аас зохион байгуулсан “Шилдэг бүтээл 2025” уралдааны  “WOS, SCOPUS-д бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл” төрөлд Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, ахлах дэслэгч Б.Одгэрэлийн “Monitoring Vege-tative Stages of Spring Wheat (Triticum Aestivum L.) with Sentinel-1 Sentinel-2 Imagery in Bor-nuur soum, Tuv province Mongolia” сэдэвт өгүүлэл тэргүүн байр эзэллээ.

  Мөн “Оюуны өмчийн газрын патенттай инновацын шилдэг бүтээл” төрөлд Шинжлэн магадлах ухааны сургуулийн Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, цагдаагийн дэд хурандаа Э.Батбаяр, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, ахмад Б.Ганзагас нарын “Гарын мөр илрүүлэх соронзон нунтаг MGL-Magnetic” бүтээл тэргүүн байрт тус тус шалгарсан байна.

 Тус уралдааныг “WoS, Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл”, “Зохиогчийн эрхийн гэрчилгээтэй шилдэг ном, бүтээл”, “Оюуны өмчийн газрын патенттай инновацын шилдэг бүтээл” гэсэн гурван төрлөөр зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан юм.

Цаашид аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлох, шинэ санаа, инновац нэвтрүүлэх, сайжруулах арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг эргэлтэд оруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Та, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.