Хуулийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа

A- A A+

Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” -ийн 4.4.4.14 дэх дэд заалт, Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ОБЕГ-аас  Гамшгаас хамгаалах тухай хууль болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид, үе, үеийн ажилтан, алба хаагчдыг оролцуулсан хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

Энэ үеэр оролцогчид хуулиийн төсөлд бичгээр болон ярилцлагаар санал, хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд тус саналуудыг тусгахаар ажиллаж байна.

Мөн энэ үеэр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Монгол Улсын гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх” олон улсын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, санал, хүсэлтийг сонслоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.