ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн цаг уурын байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Манай улсад уур амьсгал эрс тэс, зуд, ган, үер, салхи шуурга, ой хээрийн түймэр зэрэг олон эрсдэл давхарлан нөлөөлдөг. Тиймээс дээрх аюулт үзэгдлийн эрсдэлийн нөхцөл болон нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээлэл болоод өнөөгийн туршлага, FAO, WMO-той цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох хүрээнд энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтаар талууд зуд, ган, ой хээрийн түймэр зэрэг давтамжтай гардаг гамшгийн эрсдэлийг үнэлэх, мэдээлэл солилцоог сайжруулах, хиймэл оюун ухаанд суурилсан нарийвчилсан таамаглал боловсруулах боломжийг онцоллоо.

2025/12/01
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/12/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/12/01
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.