Сиднейд химийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болов

A- A A+

Бямба гарагийн орой Австралийн баруун хэсэгт орших Сидней хотын хойд хэсэгт байрлах Сент Мэри хотын  химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт  их хэмжээний дэлбэрэлт болж гал түймэр  гарчээ. Тодруулбал химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт хадгалагдаж байсан химийн бодис хадгалах сав агаарт шидэгдэж асар том хэмжээний галын бөмбөг агаар мандалд үүсгэжээ.

Гал түймэр унтраах, аврах NSW-ийн мэдээлснээр гал түймрийг унтраахаар олон арван гал түймэр унтраах нэгжүүдийн 200 гаруй гал сөнөөгчид 12 цагийн турш тасралтгүй ажилласан ба гал түймэр унтраах үеэр хоёр гал сөнөөгч гэмтэж бэртжээ. Уг гал түймэр нь Сиднейн баруун хэсэгт сүүлийн жилүүдэд гарсан “хамгийн том түймрийн нэг” хэмээн тодорхойлсон ба галын голомтоос 200 метрийн эргэн тойронд аюулгүй байдлын зурвас татаж, иргэд олон нийтийг агаар мандалд тархсан химийн бодис, агаарын бохирдлоос үүдэн цонх, хаалгаа онгойлгохгүй байх, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмжийг өгсөн байна.  Гал гарсан шалтгаан тодорхойгүй байна.

Эх сурвалж: bbc.com 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Та, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.