Гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд Япон Улсын Гамшгийн асуудал эрхэлсэн сайд Ж.Аканэтэй уулзлаа. Энэ үеэр Шадар сайд Х.Ганхуяг Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Тэрээр цаашид хамтын ажиллагааг байгалийн гамшиг, онцгой байдлын салбарт бэхжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, гамшгийн менежмент болон холбогдох бусад чиглэлээр туршлага судлах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Мөн "Гамшиг болон хямралт нөхцөл байдлын үед ашиглах нөөцийн хүнсний бараа, материал хадгалах механикжсан агуулах байгуулах” төсөл болон “Улаанбаатар хотод улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний терминал агуулах байгуулах төсөл”-ийн ач холбогдлын талаар танилцуулж, дэмжин ажиллахыг хүссэн юм.

Сайд Ж.Аканэ гамшгийн асуудал нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байгааг тэмдэглээд энэ чиглэлд Монгол Улстай хоёр талын шугамаар төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд улам бүр ойр нягт хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Талууд цаашид тус салбар дахь бодит хамтын ажиллагаагаа шат ахиулан бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулж ажиллахаа харилцан тохиролцсон юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Та, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.