Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги 80 гаруй мянган иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг хүргэнэ

A- A A+

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон албаны төлөөлөгчид оролцлоо.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 тоот тогтоолоор тус дүүргийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийг байгуулахаар шийдвэрлэсэн. Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, төмөр бетон хийцтэй, 2100 гаруй квадрат талбайтай, А, В, С блокоос бүрдэх бөгөөд дээд давхартаа алба хаагчдын орон сууцыг шийдвэрлэсэн гэдгээрээ онцлог юм. 

 

Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги ашиглалтад орсноор нийслэлийн хойд чиглэлийн 80 гаруй мянган иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг богино хугацаанд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.