"Гамшгаас хамгаалах мэдлэгтэй байя" сэдэвт сургалт, дадлага зохион байгуулав

A- A A+

Гамшгаас хамгаалах мэдлэг боловсролыг хүн бүрд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж, Онцгой байдлын ерөнхий газраас  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалт, дадлагыг зохион байгуулж байна.

Сургалтын нэгдүгээр үе шатны хүрээнд өнөөдөр Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангид нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн 105 сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох дадлага сургуулилтыг хийж, анхан шатны мэдлэг эзэмшүүллээ.



Улсын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгуулах сургалт, дадлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдад гамшиг, аюулт үзэгдэл, осол, гал түймрийн шалтгаан нөхцөл, газар хөдлөлт, үер усны ослоос урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, өрхийн аюулгүй байдлыг хангах талаар анхан шатны мэдлэг, ойлголтыг өгч, гамшгийн аюулыг гэрэл дуут дохиогоор таних, аюулгүй байршилд хүрэх дадлага, сургуулилтыг хийлгэж чадавхжуулах юм. 

Мөн төөрсөн үед өөрийн байршлыг тодорхойлж тусламж авах 3 үгт “What3word” аппликэйшныг 980 иргэний гар утсанд суулган, хэрхэн ашиглах заавар зөвлөмж өглөө. Ташрамд дурдахад “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр тохиодог юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.