Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хохирол өсөн нэмэгдэж байна

A- A A+

Он гарсаар дэлхийн олон бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хүч, эдийн засгийн хохирол түүхэн дээд түвшинд хүрч байна. Өмнөд Ази, Африк, Европын зарим оронд үер, ган, ой хээрийн түймрийн давлагаа үргэлжилж, хүн амын шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн дарамтыг эрс нэмэгдүүллээ. 

Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын 2025 оны урьдчилсан дүн шинжилгээгээр сүүлийн 50 жилд уур амьсгалтай холбоотой гамшгийн тоо 5 дахин өсөж, зөвхөн 2024 онд  гэхэд 184 улсын хэмжээнд 18.000 орчим хүн амь үрэгдэж, 150 сая хүн нөлөөлөлд орсон гэж мэдээлжээ.

 

Мөн эдийн засгийн хохирлын хэмжээ дэлхий даяар 387 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт юм.


Азид үерийн гамшиг хамгийн өндөр түвшинд байгаа бөгөөд Өмнөд Азийн орнуудад хүчтэй аадар бороо, муссоны системийн өөрчлөлтөөс шалтгаалж Бангладеш, Энэтхэг, Шри Ланка зэрэг улсад томоохон үерийн давлагаа гарч, нийтдээ 30 сая хүн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна.  Дэлхийн Банкны тооцоогоор зөвхөн Бангладеш улсад үерийн шууд болон дам нөлөөний хохирол 11 тэрбум ам.долларыг давсан байна.

Эх сурвалж: WMO Global Climate Report 2024–2025

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хот доторх эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа

Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гадаад ангилал, баталгаажуулалтад хамрагдахын тулд үндэсний хэмжээний зохицуулалт, байгууллалтын бүтэц, сургалт, дадлага, логистик, стандарт ажиллагааны журам болон өөрийн үнэлгээний үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай юм. 

Эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чаныг хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

Тус хуралд Азийн улс орнуудын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж байна.