Аюулгүй байдлын хяналтыг тогтмол  хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшье

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах өдөр" болгож, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэдэд зориулсан хяналтын хуудсаар дамжуулан гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг олгож байна. 

Болзошгүй гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах зорилгоор өөрсдийн болон орчныхоо аюулгүй байдлын хяналтыг тогтмол  хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшихийг уриалдаг билээ. 

Тус хяналтын хуудас бүхий асуумжийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байршуулсан бөгөөд өнөөдрийн /2025.11.27/ байдлаар улсын хэмжээнд 19.690 байгууллага, 30.474 өрх, 72.097 иргэн буюу нийт 122.261 хүн хандаж, аюулгүй байдлаа шалган, анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

Аюулгүй байдлаа хангах өдрийн хүрээнд хяналтын хуудсыг бөглүүлэн, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх энэхүү ажилд Баянхонгор, Орхон, Хэнтий аймгууд тэргүүлж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.