Хонконгийн орон сууцны хороололд гал гарсны улмаас 44 хүн нас бараад байна

A- A A+

2025 оны 11 дүгээр сарын 26-нд Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах Ван Фук орон сууцны хотхонд их хэмжээний гал түймэр гарсан. Тус хотхоны 8 блок орон сууцанд 2000 орчим айл өрхөд ойролцоогоор 4600 орчим хүн амьдардаг байна. Гал түймрийн улмаас одоогоор 44 хүн нас барж, 270 гаруй хүнтэй холбоо тогтоож чадахгүй, сураггүй байна гэж Хонконгийн Засгийн газар болон онцгой байдлаас мэдээлжээ.

Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар засварын ажлын үеэр барилгын цонхыг хааж тавьсан полистрол хавтан болон барилга хооронд тавьсан хулсан шат галыг илүү хурдан тархах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзсэн байна. Өнөөдөр /2025.11.27/ өглөөний байдлаар орон сууцны хотхоны зарим блокоос утаа гарсаар байгаа бөгөөд уг гал түймэрт засвар үйлчилгээ хийж байсан гурван хүнийг сэжиглэн баривчилжээ.

Гал сөнөөгчид шөнөжин ажилласан ч хэт халалт, өтгөн утааны улмаас 32 давхар орон сууцны хотхоны дээд давхарт хүрч чадахгүй байна. Албаныхны мэдээлснээр орон сууцны дөрвөн блокийн түймрийг бүрэн унтраасан байна. Олон зуун оршин суугчдыг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хүмүүст яаралтай тусламжийн байрыг хуваарилж байна. Хонгконгийн гал түймрийн албанаас галыг тавдугаар зэрэглэлийн дохиоллын ангилалд оруулсан бөгөөд энэ нь хамгийн ноцтой нь юм. Хонконгт хамгийн сүүлд 17 жилийн өмнө тавдугаар түвшний галын дохиолол өгч байжээ.

Эх сурвалж: reuters.com

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө

Энэ үеэр Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлын удирдамж шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан батлагдсан баримт бичгийн онцлог, шинэчлэлт, гарах үр дүн, аймаг, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах арга зүйн талаар танилцуулсан юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Улирлын цаг агаарын ерөнхий төлөв

Хаврын улирал эхэлж байгаа тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг анхааруулж байна.