Алба хаагчдад салбарын шагнал, цол олголоо

A- A A+

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо. 

 Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны  “Тэргүүний ажилтан” тэмдгээр 22, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 11 буюу нийт 33 алба хаагчийг шагнасан юм. 

Харин ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг 3, хошууч цолыг 7, ахмад цолыг 7, ахлах дэслэгч цолыг 9, дэслэгч цолыг 4 алба хаагчид тус тус олголоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Шагнал, урамшуулал гэдэг ажил, үүргийн хэмжүүр ч гэлээ үүрэг, хариуцлагыг давхар сануулж, дагуулж байдаг онцлогтой. Та бүхний минь бүтээсэн бүхэн энэ цагт яригдаж, бүтээхийн төлөөх тэмүүлэл тань дараагийн гавьяа шагналыг авч ирэх болтугай хэмээгээд нийт ажилтан, алба хаагчдад халуун баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.