УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Ц.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 46.1 хувьд хүрэлцээтэй, 53.9 хувьд хэтэрч гарсан бөгөөд хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 26 хувьд цастай байгаагаас Хашаат, Өгийнуур, Өлзийт, Булган, Эрдэнэмандал сумдын нутгаар 1-5 см цасан бүрхэц тогтсон байна.

Аймгийн хэмжээнд 20.6 мянган толгой мал өвөлжихөөр бөгөөд Чулуут, Тариат, Хашаат, Жаргалант сумын 139 өрхийн 30.5 мянган толгой мал мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.
Өмнөх онтой харьцуулахад аймаг, сумын нөөцөд 3 дахин их, малчид 5 дахин их өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
.jpg)
Хурандаа Ц.Баярхүү зудын эрсдэлийн үнэлгээ, зудын урьдчилсан төлөв, бэлчээрийн даацын мэдээлэлд үндэслэн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, отроор өвөлжиж, хаваржих иргэдийн тоон судалгааг нарийвчлан гаргаж, төрийн үйлчилгээг тухай бүрт хүргэх ажлыг зохион байгуулах, иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх мэдээ, зөвлөмжийг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

2025/11/25
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/11/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/11/25
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.