Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9...-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 26-28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -15…-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна. 27-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 07:47 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 09:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 16х5 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Усны осол - Нуурын мөс цөмөрсөн: Ховд аймаг, Мянгад сум Цагаанбулан багийн “Хар-Ус нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 65 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/ Ховд аймгийн төвөөс Мянгад сумын Цагаанбулаг багийн “Хар нуурын ногоон хошуу” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой суудлын автомашин "Хар-Ус" нуурын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн  алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Toyota Тown Ace” загварын суудлын автомашин нуурын эргээс 800 метрийн зайд мөсөнд цөмөрч орсон байсныг татан гаргасан.

Цас шаварт суусан: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Малх багийн “Өлийн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 43 км/ Малх багийн “Баянбулаг” гэдэг газраас Говьсүмбэр аймгийн чиглэлд 6 зорчигч /4 том хүн, 2 хүүхэд/-той зорчиж явсан суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.24-ний өдрийн 06:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-ын  “Toyota Prius-41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Дундговь аймаг, Луус сум Буянт багийн “Хөх-Овоон сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 58 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км/ Хулд сумын Бүлээн багийн “Бумбат” гэдэг газраас Сайнцагаан сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.23-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн  “Toyota Prius-30” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна

Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.

Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Энэ хүрээнд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус яамны харьяа Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвд зохион байгуулсан “Олон улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.