БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас Бээжин хотноо зохион байгуулж байгаа “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтад Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж байна.

Сургалтын хүрээнд бүх төрлийн барилгын нуранги болон өндрөөс аврах ажиллагааны онол, дадлага хосолсон сургалт явагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны стандарт, орчин үеийн арга зүй, тоног төхөөрөмжийн ашилалтын талаар мэдлэг олгох бөгөөд олон улсын туршлагаас суралцах юм.

Онцгой байдлын байгууллагаас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, албаны хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тус зорилтод хүрэхэд энэ удаагийн сургалт ач холбогдолтой юм.

Сургалтын үр дүнд алба хаагчдын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэг, мэргэжлийн ур чадвар дээшлэх бөгөөд сургалт ирэх арванхоёрдугаар сарын 04-нийг хүртэл үргэлжилнэ.

2025/11/24
Шинэ мэдээНүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна.
2025/11/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/11/24
Шинэ мэдээТа, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.