Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар 97 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 182 хүний амь нас, 6.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, сайн дурынханд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт, дадлагыг 240 удаа 8378 хүнийг хамруулан зохион байгуулсан байна.

Мөн алба хаагчдын хууль эрх зүй, дүрэм стандарт, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 101 удаагийн сургалт, дадлагыг хийж, албаны бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлж байгааг мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нарт байгууллагын үйл ажиллагаа, албаны хэмжээнд ашиглаж байгаа тоног, төхөөрөмж, техник хэрэгслийг танилцуулсан юм.

2025/11/24
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/11/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/11/24
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.