Үүссэн нөхцөл байдлыг үнэлж, тухай бүрт хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

A- A A+

Баян-Өлгий аймгийн 13 сумын 99 багт урьдчилсан байдлаар хонин толгойд шилжүүлснээр 3.6 сая толгой мал өвөлжих бөгөөд бэлчээрийн даац 3 дахин, зарим сумдад олон дахин хэтэрч гарсан.

Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 235 тн тэжээл, 215 тн өвсийг нөөцөлж, орон нутгийн төсвөөр 877.0 тн тэжээл, 283.4 тн өвсний нөөцийг нэмж бэлтгэхээр 6 багцад хуваан худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Сум, багийн төвөөс алслагдсан, үүрэн холбооны утасны сүлжээ барих боломжгүй байршилд өвөлжиж байгаа малчдын судалгааг гаргаж, эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 19-ний байдлаар аймгийн нийт нутгийн 95 хувь цасан бүрхүүлтэй бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их эрсдэлтэй байгааг Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

Үүссэн нөхцөл байдлыг үнэлж, аймаг, сумын онцлогт тохируулан нарийвчилсан судалгаа тооцоо хийж, арга хэмжээг оновчтой төлөвлөж, цаг тухай бүрд хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зуншлагын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Өмнөх арав хоногтой харьцуулахад Завхан, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар зуншлагын байдал бага зэрэг мууджээ.

Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна.