Малчидтай өвөлжилтийн бэлтгэл, анхаарах асуудлын талаар санал солилцлоо

A- A A+

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг баг болон Баян-Өлгий аймгийн толбо сумын III багийн малчин айлуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчных 900 гаруй малаасаа 400 орчмыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үлдсэн малынхаа өвс тэжээлийн бэлтгэлийг хийж байгааг онцолсон юм.

Тус сумын Засаг дарга Ц.Алтангэрэл сумын хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад малын үнэ харьцангуй өндөр байгаа нь аймгийн хэмжээнд махны чиглэлийн үйлдвэрүүд болон гаалийн лабораториуд ашиглалтад орж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдсэнтэй холбоотой гэдгийг мэдээллээ.

Харин Баян-Өлгий аймгийн Толбо сумын III багийн малчин Х. Булатбекийнх 600 гаруй малтай байснаас 300 орчмыг нь тарга хүч сайтай байгаа үед нь борлуулж, үлдсэн малдаа өвс, тэжээлийн нөөцөө хангалттай хүрэхээр тооцоолж бэлдсэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд нэгдүгээр сард их хэмжээний цас орох төлөвтэй байгаа бөгөөд бэлчээрийн даац ихэнх нутгаар хэтэрсэн тул өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм.

Ховд аймгийн хэмжээнд нийт 10 орчим суманд зудын эрсдэл өндөр байгаа тул Шадар сайд Х.Ганхуяг улсаас шаардлагатай тусламж дэмжлэгийг цаг алдалгүй хүргэнэ гэдгээ малчидтай уулзах үеэрээ онцолсон юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зуншлагын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Өмнөх арав хоногтой харьцуулахад Завхан, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар зуншлагын байдал бага зэрэг мууджээ.

Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна.