1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 8-10 мм, Булган аймгийн 9 суманд 4-7 мм, Говьсүмбэр аймгийн 3 суманд 0.5 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 1 мм, Дорноговь аймгийн 6 суманд 0.5-3 мм, Дорнод аймгийн 8 суманд 1-3 мм, Дундговь аймгийн 15 суманд 0.6-4 мм, Орхон аймгийн 1 суманд 0.8 мм, Өвөрхангай аймгийн 15 суманд 0.2-6 мм, Өмнөговь аймгийн 9 суманд 0.1-2 мм, Сүхбаатар аймгийн 9 суманд 1-3 мм, Төв аймагт 21 суманд 2-8 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 4 мм, Хэнтий аймгийн 9 суманд 0.6-3 мм цас орж, Говийн нутгаар 10-12 м/с хүртэл шуурсан
Өнөөдөр: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи говь, талын нутгаар баруун хойноос 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас 5-10 м/с байна. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутгаар -17...-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, -9...-11 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудыг нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 25, 27, 28-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -22…-25 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Архангай аймаг, Цэнхэр сум Тамир багийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 5 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ю-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Ханбогд сум Баян баг байшин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 11.24-ний өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсгийн 2х2 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/11/24
Шинэ мэдээХоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байна.
2025/11/24
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
2025/11/24
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.