Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газар хамтран ахалдаг олон улсын Хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
.jpg)
Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар оролцож үг хэлсэн юм.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Ирэх өвөл, хаврын улирлын сорилтыг бодитойгоор даван туулахын тулд бид судалгаа, мэдээлэл, салбарын бодит төлөв байдалд үндэслэн нэгдсэн бодлого, шийдвэр гаргах шаардлагатай тулгарч байна. Урьдчилсан бэлтгэл, хариу арга хэмжээний төлөвлөлт, сэргээн босголтын ухаалаг шийдэл, нөөцийн оновчтой хуваарилалт, мэдээллийн шуурхай солилцоо, эмзэг бүлгийг хамгаалах арга хэмжээг хангаж чадвал зудын гамшгийг хохирол багатай даван туулах бүрэн боломжтойг өнгөрсөн өвлийн туршлага харуулсан. Иймд цаашдын хамтын ажиллагааны цогц төлөвлөлт, хариу арга хэмжээний механизмыг тодорхойлох нь стратегийн чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Хуралдаанаар зудын эрсдэлийн төлөв, мал аж ахуйн салбарын бэлтгэл, зудын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний зохицуулалт, хүн амд хүргэх тусламжийн хүртээмж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, цаг агаарын төлөв, цасан бүрхүүлийн тогтоцын талаар холбогдох байгууллагууд танилцуулга хийж, хүмүүнлэгийн багийн цаашдын харилцан ажиллагааны талаар санал солилцлоо.

2025/11/21
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/11/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/11/21
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.