ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОБЕГ-ын дэргэдэх “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрлэлийн төв”-123 дугаар ангид ажиллаж, албаны үйл ажиллагаа болон байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, гамшгаас хамгаалах чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.

Тус анги нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтыг хангах, бодлого төлөвлөлтийг оновчтой болгох зорилгоор орон нутгийн хүрээнд Онцгой байдлын газар, хэлтсүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ шинжилгээ хийж, бүс, орон нутгийн цаг агаар, байгалийн тогтоц, уур амьсгалын онцлогт нийцсэн түргэн ургалттай тарьц, суулгацын үрслэлтийг судалж хэрэгжүүлж байна. Үүнтэй уялдуулан үр бэлтгэх, нөөцлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байна.

Мөн орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангаас зарласан төслийн шалгаруулалтад тэнцэж, “Ногоон Ирээдүй-Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид тус ангиас гал түймэрт өртсөн ой мод, ногоон байгууламжийн бодит хохирол, доройтлын шалтгаан нөхцөлд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийж, ойн хамгаалалт, нөхөн сэргээн тарьж ургуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг энэ үеэр танилцууллаа.

Бригадын генерал Ц.Ганзориг алба хаагчидтай уулзах үеэрээ Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль, эрх зүйн орчинг мөрдлөг болгож,.алба хаагч бүр ёс зүй, бие бялдар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллахыг үүрэг болгоод, ажлын амжилт хүслээ.

2025/11/19
Шинэ мэдээМөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, барилга байгууламж, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны машин, техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын бэлэн байдалтай танилцаж, болзошгүй эрсдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
2025/11/19
Шинэ мэдээЭнэхүү хар шуурга Японы өмнөд нутгийн Окинава мужийг дайрах үед зургаан хүн гэмтэж, 50 мянга гаруй барилга байгууламжийн цахилгаан тасарсан байна.
2025/11/19
Шинэ мэдээНийт дуудлагын 43 нь обьектын гал түймэр, 4 нь ой хээийн гал түймэр, 2 нь үер, нэг нь газар хөдлөлт, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.