Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн 12 алба хаагч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Сонсогчийн алдар тэмцээн, нээлттэй өдөрлөг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Эрүүл монгол хүн”, “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөн, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай уялдаж, залуу хойч үеэ төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг эрүүл чийрэг, ёс суртахуун, сэтгэл зүйн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааны нэг хэсэг болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид хүүхэд, залууст зөв төлөвшил, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийн нэмэлт хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлэх талаар тулааны спортын холбоо, мэргэжлийн клубуудын дэвшүүлсэн санаачилгыг дэмжин ажиллах болно” гэлээ.
.jpg)
Энэ сарын 18-19-ний өдрүүдэд болж байгаа тус тэмцээнд Монгол, БНХАУ, БНСВУ, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Узбекстан Улсын 40 багийн 300 гаруй тамирчин оролцож, гардан тулаан, өөрийгөө хамгаалах гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж байна.
“Сонсогчийн алдар” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг “тулаан” болон “өөрийгөө хамгаалах” төрөлд хувийн болон багийн амжилтаар тус бүр байр эзлүүлж, урамшуулахын зэрэгцээ төрөл тус бүрд тэргүүлсэн нэг тамирчинд “Улаан брет малгай” олгох юм.
Мөн “Шилэгдмэл шүүгч”, “Шилдэг дасгалжуулагч” болон тулааны төрөлд “Уран зоригтой тоглогч”, өөрийгөө хамгаалах төрөлд “Шилдэг ур чадвартай тамирчин”-ыг тус тус шалгаруулж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом”, мөнгөн шагналаар шагнана.
2025/11/18
Шинэ мэдээМөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, барилга байгууламж, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны машин, техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын бэлэн байдалтай танилцаж, болзошгүй эрсдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
2025/11/18
Шинэ мэдээЭнэхүү хар шуурга Японы өмнөд нутгийн Окинава мужийг дайрах үед зургаан хүн гэмтэж, 50 мянга гаруй барилга байгууламжийн цахилгаан тасарсан байна.
2025/11/18
Шинэ мэдээНийт дуудлагын 43 нь обьектын гал түймэр, 4 нь ой хээийн гал түймэр, 2 нь үер, нэг нь газар хөдлөлт, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.