Салбар, нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа

A- A A+

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Хөвсгөл, Булган аймагт ажиллаж, салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль, эрх зүйн орчин, гадаад хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд, алба хаагчдын  үүрэг гүйцэтгэх чадавх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдал, мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, цэрэгжилт, жагсаалч байдал болоод байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, гамшгаас хамгаалах чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, алба хаагчдын ёс зүй, бие бялдар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна

Амь насаа алдсан иргэдийн 14.6 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос шалтгаалжээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зуншлагын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Өмнөх арав хоногтой харьцуулахад Завхан, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар зуншлагын байдал бага зэрэг мууджээ.