1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 19-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хэнтий аймаг, Хэрлэн сум Сариг багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн "Приус-20" загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 10х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшинд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Булган сум дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х14 метрийн хэмжээтэй барилгын шал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сум Наран багийн “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ын 8 ханатай гэрт аргал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо орон суцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 2 өрөө орон сууцны байрны унтлагын өрөөнд ор шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 79 иргэнийг аюулгүй талбайд гаргасан.
3.Хүний үйл ажилллагаатай холбоотой осол:
Баян-Өлгий аймаг, Улаанхус сум 5 дугаар багийн “Ягаан шовх-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 14 км-т/ Тус сумын харьяат иргэн А нь 11.16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 22:20 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Улаанхус сумын чиглэлд явж байхдаа 13:45 цагт тус сумын Даян багийн “Салхитын даваа” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 30 км/-аас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/11/18
Шинэ мэдээХоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байна.
2025/11/18
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
2025/11/18
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.