1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0,1 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 4 мм хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 19-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -12…-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -7…-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 12:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4х9 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 10х6 метрийн хэмжээтэй дэлгүүрийн дээврийн хэсэг бүрэн, доторх эд хогшил хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажилллагаатай холбоотой осол:
. Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар баг автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн.
Төв аймаг, Сэргэлэн сум Авдар багийн “Ээж хад” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 48 км/ суудлын автомашинтай 4 иргэн /2 том хүн, 2 хүүхэд/ цасанд суусан гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Hilux” загварын 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/11/17
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/11/17
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/11/17
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.