Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

A- A A+

 “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн III үе шатны (2026-3030) арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс боловсруулсан төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Энэхүү баримт бичгийн III үе шатыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа II үе шатны төлөвлөгөөнөөс хэрэгжилт хангалтгүй байгаа арга хэмжээ, Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, НҮБ-ын КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад хийсэн чадавхын үнэлгээнээс гаргасан зөвлөмж болон шинээр тусгагдсан арга хэмжээ зэрэг нийт 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог хангах, үндэсний хэмжээнд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтын хэрэгжилтийг  хангахад онцгой анхаарч,  эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт ОБЕГ-ын бүтцийн нэгжийн дарга нар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, БОУАӨЯ, ГБХНХЯ, ХББОСЯ, ХХААХҮЯ, Боловсролын яам, ЭМЯ, ЭХЯ, Үндэсний статистикийн хороо, Боловсролын ерөнхий газар, ЦУОШГ, Шинжлэх ухааны академиийн газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУЗН-ийн холбогдох албан тушаалтнууд оролцож, төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, саналаа тусгасан юм.

Япон Улсын Сендай хотноо 2015 онд болсон  Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичгийг санал нэгтэй баталж, энэхүү баримт бичигт дэвшүүлсэн 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн улсын чадавх, нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар саррын 27-ны өдрийн 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг батлуулж, 2017-2020, 2021-2025, 2026-2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.