1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 5 суманд 2 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 2.6 мм, Завхан аймийн 12 суманд 0.1-1.6 мм, Орхон аймгийн 2 суманд 2 мм, Өвөрхангай аймгийн 7 суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 0.1-0.3 мм, Хөвсгөл аймгийн 5 суманд 2 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багатар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -9...-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, -1...-3 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна. 15,16-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.
2.Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 08:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х6 метрийн хэмжээтэй цайны газрын 1.5х4 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг, цахилгааны утас, хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, доторх эд зүйл бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймаг, Сайнцагаан сум Айраг багийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 19:14 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/11/12
Шинэ мэдээХоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байна.
2025/11/12
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
2025/11/12
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.