“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амиа алдав

A- A A+

Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний  хойд хэсгийн Лузон арлыг дайрлаа. Хар салхины улмаас хоёр хүн амиа алдсан бөгөөд нэг сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд буй. 

Тус улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр, салхины хурд 185 км/цагт хүрсэн байна. Одоогоор зарим бүсэд цахилгаан тасарч, Манилагийн ойролцоох Сангли, мөн өмнөд нутгийн Биколын нисэх буудлуудыг түр хаагаад байгаа юм. 

“Фунг-Вонг” нь тус улсыг энэ онд дайрсан 21 дэх хар салхи бөгөөд “Калмаэги”-гийн дараах сэргээн босголт  дуусаагүй байхад ийнхүү дахин гамшиг нүүрлэжээ. “Калмаэги”-гийн улмаас Филиппинд 224 хүн, Вьетнамд таван  хүн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: newswire.mn 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв

10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага солилцлоо

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага солилцлоо